Про Боно
Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа нь нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн байна. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хүн бүр хуулиа эрхэмлэн дээдлэн, шударга ёсыг хүн бүрт эрх тэгш хүргэх нийгмийн хариуцлагыг ухамсарлан, зарим хуулийн үйлчилгээг тодорхой шаардлагатай үйлчүүлэгчдэд хариу төлбөргүйгээр үзүүлэх, нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулах хуулийн зохицуулалттай.
Про боно ажил бол мэргэжлийн холбооноос нийгэмлэгтээ оруулсан хувь нэмэр гэж үздэг бөгөөд цалин хөлс аваагүй ч гэсэн ажил хөдөлмөрөө эрхэмлэн дээдэлдэг бөгөөд энэ нь тэдний тууштай байдал, ажлын гүн ухаан, нийгэмд үзүүлэх дэмжлэгийг харуулдаг
Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа нь эрхэлдэг үндсэн ажил, үүрэгтэй аливаа хэлбэрээр харшлахгүй байх бөгөөд хуульчийн мэдлэг чадварыг хөгжүүлж, өрсөлдөх яадвэрыг дээшлүүлхээс гадна тухайн хуулчийг олон нийтэд таниулж өгдөг.
- Төлбөрийн чадваргүй иргэд болон нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудалд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх
- Үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх
- Стратегийн өмгөөлөл хийх
- Зах зээлийн үнээс бага үнээр хууль зүйн үйлчилгээ үзүүлэх
- Үнэ төлбөргүйгээр сургалт, судалгаа явуулах
- Нийгэмд тустай үйл ажиллагааг санаачлах, дэмжих, оролцох
- Оюутан, залуу хуульчдыг дадлагажуулах